Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрдлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Тухайлбал, Эрдэнэ Тавантолгой компани 500,000,000 ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа. Мөн мөнгийг аваад хэрэглэчихсэн өр төлбөрийн хэмжээ тухайн компани дээр 600,000,000 ам.доллар байсан. Үүнээсээ 185,000,000 ам.долларын хэмжээний нүүрсийг ачуулж, төлбөрөө уг хэмжээгээр бууруулж чадсан. Үүнээс гадна Монголбанканд худалдсан валютынх нь хэмжээ 145,000,000 ам.доллар, мөн нүүрсний борлуулалтаас олсон 50,000,000 ам.доллар компанийнх нь дансанд байгаа” гэв.