АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр орой “Лайвтай зочин” нэртэй сошиал шууд дамжуулалт хийхээр АН-ын төв байранд очин, АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан билээ. Энэ үеэрээ Д.Мөнх-Эрдэнэ С.Эрдэнийн биед анх хүрсэнээр тэд муудалцан, уг өрөөнд байсан АН-ын зарим удирдлагууд түүний чихэвч, гар утсыг нь цохиж, унагаасан юм.
Улмаар өчигдөр оройжин, шөнөжин Д.Мөнх-Эрдэнэ АН-ын гишүүн Г.Хажидмаа, М.Тулгат нарын хамт АН-ын төв байранд шууд дамжуулалт хийн, С.Эрдэнийг АН-ын тамгыг өгөхийг шаардан суусан.
Тэгвэл С.Эрдэнэ Д.Мөнх-Эрдэнэ ба түүний хамгаалагчдыг гар утсыг нь хулгайлсан байж болзошгүй гэж үзэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна.
С.Сарнай