Эрдэнэс Монгол” компанийн Зэс, метал группийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг Хөгжлийн банкны асуудлаар яллагдагчаар татжээ. Тодруулбал, түүнийг Бэрэн группийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн хэмээн үзэж ийн яллагдагчаар татсан байна.
Учир нь тэрбээр “Бэрэн” группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан үе нь зээл авсан үетэй давхцсан гэжээ.
Өнөөдрийн байдлаар Бэрэн групп Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчдийн нэг бөгөөд нийтдээ 180 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.