Өнөөдөр УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид “Дулааны чанар муу байгаа талаар тайлбар өгөхийг хүслээ.
Сайд Б.Чойжилсүрэн:
-Дулааны асуудал өвлийн оргил ачааллын үед сөхөгдөж тавигдана. Хэрвээ -35 градусаас хүйтэн нөхцөл байдал долоо хоног ба түүнээс дээш урт хугацаатай үргэлжилбэл тасалгааны температур гурван градусаар бага буюу 23 биш 19-20 градус болж буух нөхцөл байдал үүссэн.
Яагаад гэвэл Улаанбаатар даяар 2366 гегакалори/цаг хүчин чадалтай. Холбогдчихсон байгаа хүчин чадал нь 3000 давсан учраас ямар ч нөөцгүй байгаа.