Завхан аймагт 15 настай охин сураггүй алга болжээ

2022-11-22 13:301min1
tsag
Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт 11.21-ний өдрийн 15:00 цагийн үед 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон байна.

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт 11.21-ний өдрийн 15:00 цагийн үед 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:43 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч Н /15 настай, эмэгтэй/-ийг 11.21-ний өдрийн 23:55 цагаас эхлэн “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

1 сэтгэгдэлтэй

binance napotitev сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй