Гэрээсээ гараад сураггүй алга болсон 16 настай охин самар түүхээр явсан байсныг тогтоосон тул эрэн хайх ажиллагааг зогсоосноо цагдаагийн байгууллага өнгөрсөн Баасан гараг буюу арваннагдүгээр сарын 18-нд мэдээлсэн. Тэгэв уг охины ар гэрээс охин нь одоо болтол олдохгүй байгаа талаараа SBN телевизэд ярьжээ.
16 настай охины ээж “Охин алга болоод 16 хонож байна. Мөнгөнморьт руу мод руу гарсан гэж сураг гараад байгаа болохоос биш яг амьд байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Ангийнхаа хүүхэдтэй уулзчихаад ирье гээд гарсан. Сураг байхгүй, ямар сайндаа Улаанбаатарт ирээд байж байна, санаа зовоод байж байна” гэсэн бол эгч нь “Манай дүүг олдсон гэж мэдээлэл цацсанд гайхаж байна. Самарт явсан эсэхийг мэдэхгүй байгаа. ” гэдгийг хэлэв.
Цагдаагийн ерөнхий газар 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 16 настай охин Дархан-Уул аймгийн … суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон гэсэн мэдээлэл бүртгэгдсэн ба эрэн сурвалжлах ажиллагааг тасралгүй зохион байгуулж түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоосон гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.
1 comment
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
whatsapp дугаар: +19099134258