Сураггүй болсон 16 настай охин самар түүхээр явсныг тогтоосон гэх мэдээллийг ЦЕГ-ыг мэдээлсэн. Харин сураггүй болсон охины ар гэрийнхэн өнөөдрийг болтол охинтойгоо уулзаагүй байгаа талаараа SBN телевизэд ярилцлага өгсөн юм. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас тодруулга өглөө.
Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн.
Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж байгаа бөгөөд газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл, байдал бий болсон тул эрэн сурвалжлалтыг зогсоож, өнөөдрийн байдлаар ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт ажиллаж байна.
1 comment
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
whatsapp дугаар: +19099134258