Нүүрсний хэргийн хүрээнд хуулийнхны мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж байна. Уржигдар оройхон л гэхэд хууль хяналтынхан “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компанийн 33 хүнийг хамруулсан 24 обьектод нэгжлэг шалгалтыг явуулжээ. Энэ үеэр албан тушаалтнуудын эх сурвалжаа тайлбарлаж чадахгүй их хэмжээний мөнгө, хөрөнгө илэрсэн байна. Мөн өөр олон хэргийн сэжүүрийг гаргаж авчээ. Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргалын 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илэрсэн гэсэн мэдээлэл яригдаж байна. Өөр бусад асуудлууд ч илэрчээ. Н.Удаанжаргалын тухайд нэлээд олон хоногийн өмнө гадаадад томилолтоор ажиллахаар явсан.
Тэрбээр саяхан цахим сүлжээнд “…Солонгост томилолтооор ажиллаж байна” гэсэн зурагтай мэдээлэл оруулсан. Одоогоор эх орондоо ирээгүй байна.
Н.Удаанжаргал нь 2018 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилогдсон. АТГ-т ХОМ өгөхдөө “…2021 онд өөрөө 155 сая, гэр бүл нь 170 сая төгрөг олсон” гэжээ. Хоёр орон сууц, хоёр зогсоолтой. Тэдгээр нь 380 сая төгрөгөөр үнэлэгддэг. 252 сая төгрөгийн Land Cruiser-200, Nissan Patrol, Nissan Qashqai автомашинуудттай. 585 сая төгрөгөөр үнэлэгдсэн хурдан удмын 25 адуу, сайн үүлдрийн 208 үхэр, 250 ямаа, 150 хоньтой юм байна. Мөн 70 саын үнэтэй 36.6 га газартай. 157 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 119 сая төгрөгийн хадгаламжтай. 186 сая төгрөгийн зээлтэй. “Туулайн хан”, “Содон ном”, “Лэнд.мн”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудад хувьцаа эзэмшдэг. Нэг үгээр хэлбэл, Н.Удаанжаргал ХОМ-т одоо яригдаад байгаа 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгийг мэдүүлээгүй байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2 comments
За яахав дээ
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
whatsapp дугаар: +19099134258