Хүний амьдралын хамгийн эрхэм хүмүүс бол дээдлэн хүндлэх аав ээж, дэргэд түших хань ижил, дэгж дэрвэх үр хүүхдүүд минь билээ. Тэгвэл бид гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, санхүүгийн хувьд санаа зовохгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд юу хийж чадах вэ?
Тиймээс таныг эхний алхмаа хийж, хайртай гэр бүлийнхээ хамтаар Голомт банкны “ХУВЬЦААТАЙ ГЭР БҮЛ” танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн очихыг урьж байна.
Учир нь яг энэ цаг үед Монгол Улсын иргэн бүр, хүүхэд бүрд банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, системийн 20 хувийг дангаар бүрдүүлэгч Голомт банкны хувьцааны эзэн болох түүхэн мөч тохиож байна. Та энэхүү боломжийг алдалгүйгээр ирэх амралтын өдрүүдэд буюу 11-р сарын 19, 20-нд Shangri-La зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах хүлээн авалтын их танхимд зочилж, Голомт банкны хувьцааны талаарх бүхий л мэдээлэл, заавар зөвлөгөөг авахаас гадна тус банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, 27 жилийн ололт амжилт, өсөлтийн стратеги, санхүүгийн үр дүн зэрэг мэдээллийг нэг дороос аваарай.
Голомт банк болон тус банкны хувьцааг олон нийтэд санал болгон ажиллаж буй Инвескор Капитал, Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон таныг гэр бүлээрээ боломжтой цагтаа зочлох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хоёр өдрийн турш 11:00, 13:00, 15:00, 17:00 цагт хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөд бэлэн болоод байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын тогтолцоо, үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний чанар, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, өнгөрсөн болон ирээдүйн тогтвортой өсөлтийн нөөц нь аливаа хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хадгалдаг билээ.
Таныг Голомт банкны “ХУВЬЦААТАЙ ГЭР БҮЛ”-д нэгдэхийг уриалж байна.
1 comment
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
whatsapp дугаар: +19099134258