Оросын Боловсролын Академийн Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтэд орчин үеийн ахлах сургуулийн сурагчид өөрсдийгөө болон эцэг эхийнхээ үеийнхээс юугаараа ялгаатай болохыг илрүүлэхийн тулд 1989-2019 оны Оросын өсвөр насныхны хоёр үеийг харьцуулсан томоохон судалгаа хийжээ.
Тус хүрээлэнгийн захирал Павел Сергомановын тайлбарласнаар “X, Y, Z” үеүдийн тухай тусдаа онол байхгүй. 1854 оноос эхлэн АНУ-д хийгдсэн судалгааг 1991 онд Уильям Стросс, Нейл Хоу нар урагш ахиулж, тухайн түүхэн үе үеийнхний ерөнхий онолын зөвхөн нэг хэсгийг тусгасан бөгөөд эдийн засаг, нийгэм, технологийн даяарчлал нь энэхүү онолыг олон улс оронд түгээхэд хүргэсэн байна. Шинжлэх ухааны үүднээс нарийвчлан авч үзвэл энэ нь үе үеийн онолын асуудлын дүн шинжилгээ гэхээсээ илүү түүхэн бодол эргэцүүлэл, түүхэн үе үеийн технологи, орчны технологийн тухай” асуудал юм хэмээн Сергоманов тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ, “X, Y, Z” үеийн онолд хүмүүсийн танин мэдэхүйн чадвар, сэтгэл хөдлөл, үнэ цэнэ, өөрийгөө үнэлэх үнэлэмж, хамаарлын түвшин хэрхэн өөрчлөгдөж байгааг нотлох баримт байхгүй. Сергоманов: “Өнөөдөр огт өөр насны хүмүүс (20 настай, 40 настай, 60 настай, тэр ч байтугай түүнээс дээш насныхан) хайлтын систем ашиглах, мессенжерээр чатлах, стрим үзэх зэрэг ижил ур чадвар, дадал зуршлыг хурдан эзэмшиж байна. Гар утасны тусламжтайгаар хүссэн хүнтэйгээ шууд холбогдох боломжтой. Энэ бүхэн маш өндөр настай хүмүүсийн өдөр тутмын амьдралын ердийн нэг хэсэг болсон” гэж онцлон тэмдэглэв. Эрдэмтэд ийм ерөнхий болон өнгөц шинж чанарууд нь тухайн улс орны амьдралын тодорхой нөхцөлд өсөж бий болсон үеийнхний хоорондох бодит ялгааны талаар ойлголт өгөх боломжгүй гэж үзжээ.
“Бидний судалгаа нь түүхийн харьцуулсан судалгааны төрөлд хамаарах бөгөөд энэ нь янз бүрийн түүхэн эрин үе дэх соёл, нийгэм-сэтгэл зүйн үзэгдлийн өөрчлөлтийг тогтоох боломжийг олгодог. Энэхүү хандлага нь судалгааны стратеги, арга, шинжлэх ухааны зарчмуудын тасралтгүй байдлыг илэрхийлдэг бөгөөд энэ нь олж авсан эмпирик материалын өндөр найдвартай байдлыг баталгаажуулдаг” хэмээн Андреева тэмдэглэжээ.
Түүхэн үе бүр дэх өсвөр насныхны сэтгэл зүй, нийгмийн төлөвшлийг тогтоохын тулд тухайн хүний нас биед хүрсэн үе, ирээдүйн бие даасан амьдралын чиг хандлага, хүсэл эрмэлзэл, боломжийн талаарх санаа бодлыг тусгасан хувь хүний хөгжлийн параметрүүдийг сонгон судлах шаардлагатай ажээ. Эрдэмтэд өмнөх болон орчин цагийн өсвөр насныхны хоорондох хамгийн том ялгаа нь хариуцлагын параметрт илэрдэг болохыг тэмдэглэж байна. Үүнээс гадна судалгаанд оролцогчдын 40 гаруй хувь нь одоо цагаараа амьдрахыг илүүд үзэж байна. Энэ нь орчин үеийн олон судлаачдын тэмдэглэсэн “өсвөр насны үргэлжлэх хугацаа уртсах хандлагатай” байгаатай нийцэж буй бололтой.
X үе (1960-1980 оныхон):
Энэ үе бол дэлхийн 2-р дайны дараах үеийн бүтээн босголтыг бий болгосон гэр бүлд өссөн үеийнхэн. Тэдний эцэг эх маш их хөдөлмөрлөж, гэр бүлдээ анхаарал хандуулах цаг бага байсан учир энэ үеийн хүүхдүүд бие даасан, насанд хүрсэн хойноо зөвхөн өөртөө л найддаг. Эдийн засаг, улс төрийн олон өөрчлөлтүүд энэ үеийнхэнд тохиолдож, тэдний тусламжтайгаар шинэ нийгмийг дахин бүтээсэн. Энэ үеийнхэн нуран унасан тогтолцооны тэнцвэрийг хадгалахын тулд байнга дасан зохицож, ёс суртахууны асар их хүч чармайлт гаргах шаардлагатай байв.
Y үе (1980-2000-аад оныхон) шинэ мянганыхан:
Энэ үеийнхийг Х үеийнхэн өсгөж хүмүүжүүлсэн. Эцэг эх өөрсдөө мэдрээгүй анхаарал хайр халамжийг тэдэнд өгч, амьдралын чухал салбар, карьерын сонголт хийх хүртэлх бүх боломжийг тэдэнд өгсөн. Y үеийнхэн өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх боломжтой өссөн тул тэд оройтож хүүхэд гаргасан. Тэдний өсөж хөгжих явцад мэдээллийн өргөн орчин бий болж, амьдрал бодит болон виртуал хэмээн хуваагджээ.
Z үе (2000-2010 оныхон):
Энэ үеийг эцэг эхчүүд төдийгүй нөлөө бүхий хүмүүс өсгөсөн. Үүнээс болж тэд өөрсдийн үйлдлүүдийг хүрээлэн буй орчноос ирсэн санал хүсэлт, хариу үйлдэл дээр үндэслэн нийтлэлийн доорх хариу сэтгэгдлээр өөрийгөө үнэлдэг.
Чухал сэдвээр үзэл бодлоо илэрхийлэхдээ маш болгоомжтой ханддаг. Тэд юуг ч энгийн зүйл гэж үздэггүй хэдий ч олон үзэл бодол, хэт их мэдээллийн орчинд дүн шинжилгээ хийх шаардлагатай болсон ч тэдэнд цаг хугацаа хангалттай биш. Тэд маш хурдтай ертөнцөд өсөж түүний хэмнэлд дассан. Энэ үеийнхний нийтлэг шинж бол олон нийтийн сүлжээнд дуртай, маш товч мэдээллийг илүүд үздэг байна.
Зетистүүд ихэнх мэдлэгээ вебээс авдаг тул бодит амьдралын туршлагаас нэлээд хөндий, үргэлж шинэ мэдрэмжийг эрэлхийлдэг.
Альфа үе (2010-аад оноос өнөөг хүртэл):
Энэ үе одоог хүртэл бүрэлдэж байна. Хүүхдэд хэт хатуу хандах хандлага нь хоцрогдсон тул альфа үеийнхэн эцэг эхийнхээ ноёрхлыг мэдэрдэггүй, насанд хүрэгчидтэй ижил түвшинд харьцдаг; Тэд багаасаа л виртуал орон зайд хамаг цагаа өнгөрөөдөг тул өдөр тутмын амьдралдаа салан задгай байдалтай. Тэднийг баярлуулах маш хэцүү, учир нь тэдэнд хоол хүнс, хувцас хунар, тоглоом наадгай гээд маш олон төрлийн зүйл хангалттай байна.
Сэтгэл судлал, Нийгмийн ажлын тэнхимийн
Ахлах багш Д.Дарьмаа
1 comment
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
whatsapp дугаар: +19099134258