Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Foxconn”-ийн дэд ерөнхийлөгч iPhone 8 төхөөрөмжийн үнийг батлав – updown.mn

“Foxconn”-ийн дэд ерөнхийлөгч iPhone 8 төхөөрөмжийн үнийг батлав

Foxconn компанийн дэд ерөнхийлөгч Ло Чуншэн “iPhone 8 төхөөрөмж нь хямд биш” гэж хэлснийг 9to5Mac дамжууллаа. Смартфоны зохиомжийн эрс өөрчлөлт нь  үйлдвэрлэлийн зардлыг ихээхэн нэмэгдүүлсэн гэж тэр хэлжээ. Хятадын Weibo сүлжээний мэдээллээр, дэлгэцийн ээдрээтэй хэлбэрээс үүдэн  OLED-панелийн 40 орчим хувь нь хэв даралтын дараа гологдол болсон гэнэ.

Өмнө гарсан мэдээгээр iPhone 8 смартфоны дэлгэц нь төхөөрөмжийн нүүрэн талыг камерын жижиг цоололттойгоор бүтнээр нь эзэлж байгаа гэнэ. Ийм зохиомж нь дэлгэцийн хэмжээг томруулж өгчээ. The Telegraph сонинд бичснээр, Америкийн зах зээлд дэх iPhone 8-ын жижиглэнгийн үнэ нь $1200 – $1400 (72 – 84 мянган руб.) байх ажээ.

Харьцуулбал, 256 Гбайтын iPhone 7 Plus нь өнөөдөр $969 доллараар зарагдаж байна. OnLeaks хочоор алдартай инсайдер Стив Хаммерстоффер өөрийн “Твиттерт” Apple компани iPhone 8 смартфоныг бөөнөөр үйлдвэрлэж эхэллээ гэсэн байв.Шинэ смартфоныг ирэх есдүгээр сард олонд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

М.ЭРДЭС

One thought on ““Foxconn”-ийн дэд ерөнхийлөгч iPhone 8 төхөөрөмжийн үнийг батлав

  1. кккккккккккк 2017-09-13 10:16 at 10:16

    Өөөөөө арай гэж нэг 7 той болсон чинь 8 гараад ирдэг байна шдээ арай ч дээ .

    Хариулах

кккккккккккк-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн