Өсвөр насны хүүхэд төрсөн эцгээ хөнөөсөн хэрэг гарчээ

2022-10-11 10:021min0
tsag
Эх сурвалжийн мэдээлснээр 17 настай М хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Баянзүрх дүүргийн Баруун Алтан-Өлгий гэх газарт өчигдөр /10.10/ өсвөр настны эрэгтэй онц ноцтой хүн амины хэрэг үйлдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, 17 настай М нь төрсөн эцэг Б-г хүзүүн тус газар нь найман удаа хутгалж, амь насыг нь хохироосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр 17 настай М хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй