Бахрайны Манама хотод болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа юм.
Өчигдөр 59 кг-ын жинд “Алдар” спортын хорооны тамирчин ОУХМ Энхбаатарын Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медалийн эзэн болов.
Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг тус тус өргөсөн. Түүний хувьд түлхэлттэй өргөлтөөр эхлээд 106 кг-ыг амжилттай өргөсөн ч сүүлийн хоёр оролдлогоороо 112 кг-ыг давж чадаагүй.
Эх сурвалж: MGL SPORT