Цемент барилгын нийт төсвийн зөвхөн 3-10 хувийн өртгийг эзэлдэг, бөгөөд барилгын үнэд импортоор орж ирж байгаа барилгын материал илүү өндрөөр нөлөөлдөг тухай мэдээллийг “Монполимет групп”-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан цахим хуудсаараа хуваалцлаа.
Тэрбээр “ЦЕМЕНТНИЙ ҮНИЙН асуудал нь барилгын салбарт тэр тусмаа орон сууцны үнэнд нөлөөлөх үү? Барилга барихад барилгын нийт төсвийн зөвхөн 3-10% цементийн өртөг эзэлдэг. Мэдээж тухайн барилгын төрөл, карказын шийдлээс шалтгаална. Гэсэн ч цементийн үнийн өсөлтөөс болж барилгын 1м2 талбайн үнэнд нөлөөлөх нөлөөлөл нь бусад барилгын материалуудтай харьцуулахад харьцангуй бага.
Цементээс бусад импортоор орж ирж байгаа арматур, гадна дотно заслын материал, сан цахилгааны материалуудын үнийн өндөр өсөлт нь барилгын төсөвт өртөгт илүү өндрөөр нөлөөлж байна. Арматур л гэхэд 1.9 сая төгрөгөөс 3.1 сая төгрөг болж өссөн.
Цемент нь үйлдвэрлэгдэж хэрэглэгчдийн гар дээр хүрэх хүртэл технологийн маш олон процесс дамжиж, олон мянган хүний 24/7 цагаар ажиллах цалин, хэдэн зуун км төмөр замын тээврийн зардал ордгийг ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр үйлдвэрлэлийн өртөгт өндөр нөлөөтэй нүүрс, уут, дизель түлшний үнэ сүүлийн 2 жилд хэд дахин өссөн байна. Эдгээр зүйлийн үнэ хэрхэн өсөж, монгол төгрөгийн ханш яаж унаж байгааг энэ зургаас харж болно” гэжээ.
Б.ИРЭЭДҮЙ