Нийгмээ хамгаалж, хүн ардынхаа хөдөлмөрлөх эрхийг нь хангах хэмжээний бодлого боловсруулан ажиллаж чадаагүй НХХЯ, сайдтайгаа хамтран ард түмнээ доромжилж байна. Хуулийг чанд мөрдөх хэрэгтэй. Хэрэв засаг хуулийг үл чанд мөрдвөөс төрийн хэрэг ганхаж, мөхнө гэж Чингис хаан сургасан байдаг. Төрийн сайд хүн Д.Сарангэрэл бүр үндсэн хууль зөрчиж, ялгаварлан гадуурхалт бий болгох хариуцлагагүй мэдэгдлийг өнөөдөр хийлээ.

Тэрбээр “Халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд бид хэд хэдэн ажлыг төлөвлөж байна. Чамлалттай сонсогдож магадгүй ч эхний ээлжинд 1520 өрхийг ядуурлаас гаргана. Манай яамныхан энийгээ “улны айлууд” гэж нэрлэдэг юм байна.

Өөрөөр хэлбэл үнэхээр ядуу байгаа айл өрх гэсэн үг. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больчихсон, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гээд л байгаа. Ямар миний найз зорилтот бүлгийн хүн гэлтэй нь биш. Ядуу гэдгээрээ явах нь л зөв байх л даа. Би тэгж бодоод байгаа юм. Зорилтот бүлгийн хүн гэхээр хүн хэр ойлгох юм байгаа юм.

Ингээд нэгдүгээр ажил маань нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг, ядуурлын түвшингөөс доогуур орлоготой 1500 өрхийг эхний ээлжинд ядуурлаас гаргах том зорилго тавьж байгаа. Ер нь ингээд зоригтой энэ алхам руу орохгүй бол болохгүй. Манай яамныхны хэлдэг улны буюу ядуурлын түвшингөөс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг бид хэрэгжүүлнэ” хэмээв.

Улны айл гэдэг бол агуулгаар нь бодоод үзсэн ч гэсэн арай л дорд үг санагдах юм. Хүмүүсийг амьжиргааны түвшнээр нь “Улны айл” гэж хэлдэг хэмээн сайддаа зааж өгөөд сууж байгаа яамны мэргэжилтнүүд ч гэсэн энэ яаманд яагаад ч ажиллаж болохооргүй ёс суртахууны доройтолд орсон нэгэн байж болох юм. Ядуу байж болно, амьжиргааны түвшин ч доогуур байж болно. Гэхдээ тэдгээр хүмүүсийг ингээд хочилж ирээд ангилан ялгах нь төрийн хийх ёстой ажил гэж үү!?

Ийм увайгүй, ялгаварлан гадуурхалт бий болгосон, олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн үгийг хэн гаргаж, ирээд тухайн яаманд нутагшуулчихсан юм бол?

Үндсэн хуулийн 2-р бүлгийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг.

Гэвч энэхүү зүйл заалтыг төрийн сайд нь, толгойлж буй яамныхан нь зөрчөөд байж байх ч гэж…!

Үндсэн хуулийн 38.2-т “Засгийн газар төрийн хуулийг биелүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын сэнтийд “залраад” удаагүй байгаа Д.Сарангэрэл ард түмнийгээ амьжиргааны түвшнээр нь ялгаварлан ангилж, “Улны айл” хэмээн нэрлэж, түүнийгээ олон түмэнд зарлаад, бахархалтайгаар мэдэгдэж байгаа нь “гутамшиг”.

Яамныхан нь ингэж хэлдэг байлаа ч сайд нь нэршлийг нь өөрчлүүлэх байсан юм. Ер нь бол түүний энэхүү үйлдэл нь Д.Сарангэрэл гэдэг хүний харилцаа хандлагыг илэрхийлж, төрийн сайд хийхэд тэнцэхгүй нэгэн гэдгийг харуулж байна.

Өнөөдөр нийгэмд баян ядуугийн ялгаа үүсч, амьжиргааны түвшин доогуур, ядуу өрх олноор бий болсон байлаа ч гэсэн сайд хүн ийм увайгүй хэллэгийг олон түмэнд зарлаж, хоногшуулах шаардлага байхгүй.

Б.ИРЭЭДҮЙ

By updown

6 thoughts on “Д.Сарангэрэл нийгмийн сэтгэл зүйд асар хортой мэдэгдэл хийж, нийгэмд ялгаварлан гадуурхалтыг өдөөлөө”
  1. Манай төрийн түшээдийн өнөөгийн будаггүй өнгө царай, ухааны цар хүрээ нэг иймэрхүү дээ.АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ, АГТ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГ.А.АРИУНЗАЯА сайд үгүйлэгднэм.Бид төрийн алтан жолоог ямаршуухан нөхдүүд бариад явнаа.Энэ түшээ төрд их л хэрэгтэй,төр нь энэ гишүүнд өртэй л юм болов уу.Ээ хайрхаан!

  2. Ийм ард түмнийг доромжилсон үг хэллэгтэы хүн сайд байна гэхэд эмгэнэл зүгээр шууд огцруул ерөнхий саыдаа

  3. Тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, улс орны эрх ашгийг умартсан” төрийн түшээ, УИХ-ын гишүүнийг сонгогч иргэд хугацаанаас нь өмнө эргүүлэн татах хуулийг 2019 онд өргөн барьсан, одоо болтол хэлэлцээгүй. Энэ хуулийг намрын чуулганаар батлахыг шаардаж байна.

  4. Төрийн албанд байгаа.намын томилолт нэртэй улс төрийн албан тушаалтангууд хороо сум дүүрэг хот аймгийн дарга нар яагаад төрийн албаны шалгалт өгч тангараг өргөдөг гүй юм бол намаас нь цалинжуулах хэрэгтэй татвар төлөгчдийн мөнгөөр болохгүй санагдах юм

  5. Il aildchihsan ni …Saraa bolohoos …dotroo ….ugui tegeed….niigemd maani ul baihgui sh de…geh geed emzeglen zovshoorohgui baigaa…ni…esvel nogoo udmiin nerelhuu zangaaraa ….emzegleed baigaa yu….harin ch bodlogoo oorchlon shinechlen …ulnaasaa deeshluuleh tomoos tom bolomj …shudenz zurah met asaav shiv….tegeed l huuhdiin mongonoos …niigmiin yalgaa….ene ni ehlel u…

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн