“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газар санаачилснаар хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах  зориулалтай төхөөрөмжийг энэ сараас “Цанхи” хотхонд ашиглаж эхэллээ.

Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахах зориулалттай уг төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хогийг ангилан, дахин боловсруулах эхний алхам болно.

Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут зэрэг хуванцар хог хаягдал байгальд устдаггүй, 200-400 жил оршдог, хор уршигтай нь судалгаагаар тогтоосон аж.

Хог хаягдлыг преслэх болж буй нь хаягдлыг байгаль орчинд хаягдалгүй түүвэрлэж, ангилахаас гадна овор хэмжээг багасгаж, тээвэрлэхэд хялбар болох ач холбогдолтой.

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2040 оны мөрийн хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах талаар онцгойлон тусгасныг хэрэгжүүлэхэд компаниас үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаагаараа давуу талтай гэж “ЭТТ” ХК-иас мэдээлэв.

By updown

11 thoughts on “Цанхи хотхонд хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах төхөөрөмж ажиллуулж эхэллээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн