Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өчигдөр цахим хуудсаараа мэдээлжээ.
Тэрээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байна. Цайдамын хөндий талаасаа эхний 9 км замын хучилтыг хийсэн.
Энэ ажил үргэлжилж байна. Яг одоогийн байдлаар Баруунхараагийн хойд талын сэтэрхий хөтлийг уруудад суурь асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэж байна. Баруунхараагийн төвөөр дайрсайн хэсгийн авто замыг энэ долоо хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй багц-2 авто замыг “Арж капитал” ХХК-ийн гүйцэтгэж байна. Энэ хэсэгт одоогийн байдлаар 24.7 км авто замд хучилт хийж, 22,5 км хүртэл шинэ замаараа хөдөлгөөнөө нээлээ” гэжээ.