Нийт 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

2022-09-21 11:451min0
nato1
Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт 74 бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй боллоо

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлаггүй боллоо.

Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа” системээс авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг давхар нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байхад тохирч байгаа аж. Ингэснээр иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдолд нийтлэг тусгагддаг нотариаттай холбоотой асуудлууд цэгцрэх юм. Цаашлаад цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үзгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах чиглэлийг хөгжүүлж ажиллах юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй