Батлан даалтад гарахыг хүсчээ

2017-03-05 14:411min1
020202

АТГ өнгөрсөн хоёрдугаар сарын 21”нд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг Ганцхудагт саатуулан хорьсон. Тэднийг Хөгжлийн банкинд байршиж байсан “Чингис”, “Самурай” бондын мөнгөтэй холбоотойгоор шалгаж байгаа. Харин өнгөрсөн баасан гаригт (2017.03.03)-нд Ганцхудагт хоригдож байгаа экс УИХ-ын гишүүд Нийслэлийн прокурорт хандан батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Энэ хүсэлтийг тус газарт өмгөөлөгчид нь хүргэж өгсөн байна. Нийслэлийн Прокурорын газар энэ хүсэлтэд ямар хариулт өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

1 сэтгэгдэлтэй

  • Хохирогч

    2017-03-05 17:18 at 17:18

    Битгий хуц гээ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй