Өргөн уудам тал нутагт тархан суурьшиж, дөрвөн цагийг эрхшээл, эрс тэс уур амьсгал дунд нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдсэн хөдөөгийнхний аж амьдралтай танилцуулах “Нүүдэлчдийн өвөл 2017” наадам энэ сарын 2-ноос Чингисийн хүрээ, Хөвсгөл аймгийн Хатгал, Өмнөговь аймгийн Булган суманд эхлээд байна.
Өнөөдөр (2017.03.05) “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт “Бүргэдийн баяр 2017” арга хэмжээ эхэлсэн. Арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ баярыг зорьсон гийчид казах ард түмний бүргэдээр ан хийх өвөрмөц уламжлалтай танилцаж байгаа юм. Мөн тэд казах гэрт зочилж, анчин бүргэдтэй зураг авахуулж, морин чаргаар аялаж, мөсөн хотхонд тоглож, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх, хаан бүргэд шалгаруулах зэрэг олон тэмцээн уралдаан үзнэ. Энэ удаа гэрэл зурагчин Пүрвээгийн БАТТУЛГА-ын сонирхолтой гэрэл зургаас хүргэж байна.