Дэлхий даяар хүмүүс химийн бүтээгдэхүүн бараг ашиглалгүйгээр ургуулсан органик гэх бүтээгдэхүүний төлөө асар их мөнгө төлөхөд бэлэн болжээ. Гэвч орчин цагийн пестицидгүйгээр ургац авах боломж бараг байхгүй бөгөөд хэт олон хортон шавж фермерүүдийн асар их хөлс хүчийг үгүй хийхээр байгаа юм. Тиймээс ч хүмүүс биологийн тэмцэх арга эрэлхийлэх болжээ.
Үүнийг анзаарсан Израилын нэгэн компани Phytoseiulus persimilis хэмээх өчүүхэн жижиг хачиг үржүүлэн нийлүүлж, жилд хэдэн сая долларын орлого олдог болсон гэнэ. Аалзтай төстэй энэ хачиг нь ургамалд эргэн сэргэхээргүй хор хөнөөл учруулагч бусад хачгийг устгадаг юм байна.
Тал миллиметр ч хүрэхгүй урттай уг хачгийг цайны идээ шиг жижиг уутанд цуглуулаад захиалагчдад болгоомжтойгоор илгээдэг аж. Нэг грамм Phytoseiulus persimilis хачиг $600 долларын үнэд хүрдэг гэнэ.
Уг хачигны нэг өвөрмөц тал нь хортон шавжийг иддэгээс гадна маш ховдог гэдгээрээ онцлогтой. Нэг жижиг хачин өдөр 7 хүртэлх тооны хортон хачиг буюу тэдгээрийн 20-иод өндгийг иддэг байна. Гэвч өөрөө удаан амьдардаггүй. Ердөө л сар амьдрах чадвартай. Энэ хугацаанд үр төлөө өгч, 50 хүртэл тооны хачиг гаргадаг байна. Харамсалтай нь аалз төст энэ хачиг үржихэд таатай цаг уур ийм ч их бүсийг хамрахгүй. Тиймээс Израилын Бейт-Шеан хотоос холгүйхэн орших хөндийн дагуу л үржүүлж зарах боломжтой юм байна.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта