Казахстаны парламент нийслэл Нур-Султан хотынхоо нэрийг дахин өөрчилж Астана болголоо.
1997 онд нийслэл болгосон хотыг 1998 онд Астана хэмээн нэрлэсэн бөгөөд Казахстаны өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцрох үед дараагийн ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев 2019 онд нийслэлийн нэрийг өмнөх ерөнхийлөгчийг хүндэтгэн өөрчилж байв.
Өнгөрсөн нэгдүгээр сард Казахстанд шатахууны үнийг эсэргүүцсэн жагсаал болсон бөгөөд үймээний үеэр Назарбаев болон Токаев нар муудалцсан байж болзошгүй. Нийслэлийн нэрийг дахин сольсон нь хоёр удирдагчийн маргаантай холбоотой гэж хөндлөнгийн шинжээчид үзэж байна.
Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт болсон Казахстаны парламентын хурлаар ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 7 жил болгон сунгасан бөгөөд дахин сонгогдохгүй болгожээ.
Эх сурвалж: GoGo.mn Reuters