Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
Доороос нь өрдөж галладаг зуух галлах зөвлөмж:
- Галын хотолд буюу ул ширмэн дээр 500-1,000 грамм орчим хуурай модыг зэрэглэн өрж асаан, мод гүйцэд шатаж эхлэх үед дээр нь 2-3 килограмм бүхэл буюу бутраагүй түлшийг хийнэ.
- Түлш шатаж эхэлснээс хойш хагас цагийн дараа галын хотлын эзлэхүүний 85 хувиас ихгүй байхаар түлшээр дахин цэнэглэнэ.
- Сайжруулсан шахмал түлшээ дахин цэнэглэсний дараа ойролцоогоор нэг цагийн хугацаанд агаар өгөлтийн хэмжээг өөрчлөхгүй байх хэрэгтэй.
- Тогтсон хугацаа өнгөрсний дараа агаар өгөлтийг хэрэглэгч өөрийн шаардлагад нийцүүлэн галлагааг үргэлжлүүлнэ.
- Түлшний хэмжээ буурах үед түлш унтрахаас өмнө буюу дөлтэй үед түлшээ нэмэх шаардлагатай.
Дээрээс нь ноцоож галладаг зуух галлах зөвлөмж:
- Сайжруулсан шахмал түлшээ зуухны хотлын эзлэхүүний 85 хувиас ихгүй байхаар тооцож зөөлөн хийж дээр нь 500-1,000 грамм орчим хуурай мод зэрэглэн өрж зөвхөн дээр нь галлана.
- Түлш ноцоох явцад дээд доод агаарын хаалтыг нээсэн байх шаардлагатай. Дээд агаарын хаалтаар гал хэрхэн асаж байгааг харж хянах боломжтой.
- Түлш асаж эхэлсний дараа дээд хаалтыг хаах, доод агаарын хаалтаар түлшний шаталтыг удирдаж болно.
- Түлш бүрэн шатаж дууссаны дараа галлагааг дахин дээрээс нь хийнэ.
- Түлш шатах явцад агаар өгөлтөөс бусад тохиолдолд зуухны ширэм, ам зэргийг хаалттай байлгах хэрэгтэй
- Түлш шатаж дууссаны дараа үнсийг гаргаж үнсний сав болон хүхээг сайтар цэвэрлэх шаардлагатай гэдгийг мэдээлэв.