Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд болох Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхот цамхгийг 2022 оны есдүгээр сарын 15-ны орой Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.
Монгол болон Австралийн Холбооны Улс 1972 оны есдүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө улс төр, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна хэмээн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.