Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ойн түймэр гарсан бөгөөд Онцгой байдлын газрын алба хаагчид унтраахаар ажиллаж байна .
Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Чулуут-Уул гэдэг газар энэ сарын 9-ний өдөр ойн түймэр гарч, Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 9 дүгээр сарын 11-ний өдөр цурамд оруулсан. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртсөн бөгөөд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Цагааннуур сумын Хармай багийн Моорог-Уул гэдэг газар ойн түймэр гарсан. Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж энэ сарын 13-нд түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 8 га талбай өртөөд байгаа аж.