Хөшигийн хөндий дэх онгоцны буудлаас Улаанбаатар орох чиглэлийн хурдны замын хэсэг газарт хоёр эгнээг нь хааж, засварлана

Улаанбаатараас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн замын хоёр эгнээг түр хугацаагаар хаахаар болжээ.
Тодруулбал, Улаанбаатар – Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг маргаашаас буюу есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлах болсныг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдэгдлээ.
Иймд жолооч нар замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчино уу.


