Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн сайд асан Б.Болорыг томилсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улаан бал” нэвтрүүлгийн есдүгээр сарын 13-ны дугаарт оролцохдоо мэдэгдсэн.
Тэгвэл Ж.Соронзон захирал NTV телевизэд өгсөн ярилцлагадаа “Боловсролын сайдын тушаал гарч, түр орлон томилгоо хийсэн. Миний ажлаа өгөх асуудал хуулиараа тодорхой дэг жаягийн дагуу явах ёстой.
Нэгд, Оросын талтай зөвшилцөнө.
Хоёрт, удирдах зөвлөлийн хурлаар шийднэ.
Л.Энх-Амгалан сайдын өөрийнх нь баталсан удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл дотор ОХУ-ын Буриадын Боловсролын сайд бий. Монгол-Оросын хамтарсан удирдах зөвлөл асуудлыг шийднэ. Үүнээс хойш ажлаа өгөх тухай яригдана.
Удирдах зөвлөл ОХУ-ын талын байр суурийг сонсохоор албан бичиг явуулсан. Элчин сайдын яам руу явуулсан байх. Ажлаа өгөх эсэх нь ойрын хугацаанд удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэх байх гэж бодож байна.
Ажлаа өг гэж, энэ хавиар гүйж ирээд, олон дахин бужигнуулаад, эцэг эхчүүд түүнийг нь эсэргүүцээд янз янзын юм болж байна. Ирж байгаа хүмүүс “Бид сайдын тушаалыг гүйцэтгэж явна. Ойлгооч дээ” гээд л арга нь тасарсан хүмүүс явж байгаа. Тэрийг бол би ойлгож байна. Ажлаа өгөх нь зөвхөн дээрх журмаар л зохицуулагдана.
Манай сургуулийн гурван талт гэрээний хоёр нь ОХУ-ын талд бий. ОХУ-ын боловсролын яам болон Буриад улсын боловсролын яам, Монголын Боловсролын яам байхгүй юу. Гурван яам нийлж гэрээ байгуулсны хоёр нь Оросынх шүү дээ.
Хамгийн чухал нь ажлаа өгөхгүй гээд байгаадаа бус энэ сургууль ОХУ-ын өмч.
Засгийн газар хоорондын хэлэлцээрт нь ч байгаа, гурван яамны гэрээнд ч байгаа. Сургуулийн дүрэмд ч бий. Бүх бичиг баримтад оросын өмч гээд заачихсан. Гэрээний хугацаанд энэ өмчийг надад хүлээлгэж өгсөн юм аа. Энэ бол Орос-Монголын хамтарсан сургуулийн өмч юм аа гээд “Та энэ сургуулийг харна, хамгаална, захирна, зарцуулна аа” гээд хүлээлгээд өгсөн.
Тиймээс ОХУ-ын ийм том өмчийг хариуцаж байгаа хүн гэнэтхэн Боловсролын сайд намайг халчихлаа гээд гүйгээд явж болохгүй байна. Өмч хөрөнгөө удирдах зөвлөлөөр бүгдийг нь шийдсэний дараа болно. Хүмүүс тамга булаагаад авчихвал болох мэт ойлгоод байна. Нэг нь тамгаа булааж аваад, нэг хэсэг нь шинэ тамга хийлгэлээ ч гэх шиг Монголд инээдэмтэй юм их байна. Энэ бол Монгол-Оросын хооронд яригдах том асуудал” гэв.
3 comments
Захиран зарцуул гэсэн гэж байна шүү! Өөрийнх нь хувийн өмчлөлд шилжүүлээд өгчихсөн гэж ойлгоод яваад байдаг нөхөр байна.
Ta ajilaas ugchih,ugaasaa nasandaa suuh yum bna sh dee.aan.
Монголд эмэгтэй хүн 55-тайдаа тэтгэвэрт гардаг. Энэ Соронзон буруу зөнөөд байгаа юм уу? Сэтгэцийг нь шалгуул!