Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/-ийг төмөр замаар хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх зохион байгуулах арга хэмжээ авах тухай 25 дугаар тэмдэглэл, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/3694 албан тоотоор ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу Тавантолгой ордоос ачигдсан 2899 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг “Монголын төмөр зам” ТӨХК өөрийн эзэмшлийн зүтгүүр болон вагоноор “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замаар тээвэрлэж Улаанбаатар хотод буулгалаа.
Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд энэ оныг дуустал сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг тээвэрлэх бэлтгэл ханган ажиллаж байна.
12