Цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед энтеровирусийн халдвар эрс нэмэгдэж байгааг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-аас сэрэмжлүүлж байна. Энэ төрлийн вирусийн халдварт хүүхдүүд ихээр өртөж ХӨСҮТ-ийн ор дүүрсэн гэдгийг мэдээлэв.
Энтеровирус нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй. Уг вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх ба хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг анхаарууллаа.
Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар