Аймгийн ЗДТГ, БШУГ, Мэдээлэл, технологийн үндэсний парктай хамтран “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг Мандалговь хотноо зохион байгуулав.
Тус тэмцээн нь сурагчдад технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тэмцээнд Сайнцагаан сумын 5 сургууль (Говийн ирээдүй цогцолбор сургууль, Мандал сургууль, Эрдмийн далай цогцолбор сургууль, Цэгц билиг сургууль, Хүмүүнлэг сургууль)-ийн 25 сурагч оролцсон байна.
Хакатонд оролцогчдыг шатрын хөлгөөр нэрлэн 8 багт хувааж, HTML&CSS сургалт, “Програмчлалын анхан шат” сургалтыг зохион байгуулан, багууд даалгавар гүйцэтгэн, танилцуулж, шилдэг гүйцэтгэгчдийг шалгаруулжээ.
Багийн дүнгээр Цэгц билиг сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Галсан, ЭДЦС-ийн 12г ангийн сурагч Г.Анар, 11а ангийн сурагч Г.Буянхишиг нарын Мастер код “Ноён” баг, Цэгц билиг сургуулийн 11-р ангийн сурагч Ж.Шинэбаяр, 11-р ангийн сурагч О.Маналсүрэн, ГИЦС-ийн 11в ангийн сурагч Г.Энхзул нарын Цэвэр код “Хүү” баг, Мандал сургуулийн 12-р ангийн сурагч О.Мөнхцэцэг, ЭДЦС-ийн 12г ангийн сурагч Б.Дөлгөөн, ГИЦС-ийн 10в ангийн сурагч Б.Мөнхсүлд нарын Хурдан код “Гил” баг шалгарлаа.
Тэмцээнийг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн багш Б.Батням удирдан явуулжээ.
MONTSAME