Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангайн “Монгол улсын Аварга” цол хүртсэний талархал, хүндэтгэлийн ёслолын үеэр “Тарвас эвент” боллоо.
Энэ үеэр хамгийн том тарвас шалгаруулсан ба хамгийн том тарвас 16.8 кг жинтэй байсан бөгөөд үүнийг Ховд аймгийн Буянт сумын тариаланч О.Октябрь тарьж ургуулсан байна.
Мөн Жаргалант сумын тариаланч Т.Дөрвөдханы талбайд ургасан хамгийн том хэмжээтэй тарвас нь 15.4 кг жинтэй, Буянт сумын тариаланч Н. Дауренбекийн тарьж ургуулсан тарвас 15 кг жинтэй байлаа.
“Тарвас эвент” үйл ажиллагааны хамгийн том тарвасыг (16.8 кг) дуудлага худалдаанд оруулсан бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Эрдэнэ-Очир 300.000 төгрөгөөр худалдан авлаа.