Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Бангалор хотод болж өндөрлөлөө.
Монголын өсвөрийн эмэгтэй шигшээ баг нь олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг уг тэмцээнд анх удаагаа өрсөлдөж ийнхүү мөнгөн медалийн болзол хангав.
Шигшээ баг хэсгийн шатанд Хонконг Малайз, Йорданы шигшээ багуудтай учраа таарсан ба есдүгээр сарын 5-д Хонконг 6-д Малайз 7 нд Йорданы шигшээ багуудтай тус тус тоглож хожсон билээ.