Дорноговь аймгийн ХХҮГ-аас Замын-Үүд сумын залуу болон цөөн малтай иргэдийг малжуулах хөтөлбөрт хамрууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Малжуулах хөтөлбөрт тус сумын гуравдугаар багийн иргэн М.Мөнхжаргалд ишиг, хурга 17, шүдлэн насны хонь, ямаа 59, нийт 72 толгой мал, гуравдугаар багийн малчин А.Ганчимэгт шүдлэн, хязаалан насны эм ямаа 25, эм хонь 25 нийт 50 толгой малыг тус тус төслийн хүрээнд олгожээ.
Хөдөөгийн малчдын амьжиргааг дэмжих зорилготой Малжуулах хөтөлбөр орон нутгийн малчин өрхийн амьжиргааг дэмжих чухал хөшүүрэг болсонд малчдын төлөөлөл талархал илэрхийлэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ