Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/24 дүгээр тушаалаар байгуулагдсан Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг есдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, нэр дэвших тухай хүсэлтээ илэрхийлсэн оролцогчдыг бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг нийт таван иргэн ирүүлснээс холбогдох хуульд заасан болзол шаардлагыг Д.Сарантуяа, Ц.Отгонтунгалаг, Ч.Ундрах нар хангасан гэж үзэн сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн.
Ажлын хэсгийн гишүүдийн ээлжит хуралдаан болж нэр дэвшигчдийг тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилж, нээлттэй сонсгол зохион байгуулах хугацааг товлолоо хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.