Энэтхэгийн Баруун Бенгал мужийн цэргийн хотхоны эмнэлгийн хонгилоор гурван заан зугаалж яваа бичлэгийг нэгэн гэрч интернэтэд тавьжээ. Заанууд гайхсан өвчтөнүүдийн нүдэн дээр эмнэлгийн хонгилоор явж байгаад жижиг өрөөнд гацсан байна. Мөн нэг заан нь хаалганд хавчуулагдаж, бөгсөөрөө гарахаас өөр аргагүй болжээ.
“Заанууд Жалпайгури цэргийн хотхоны өрөөнд… “, — хэмээн Энэтхэгийн ойн албаны офицер Сусанта Нанда Twitter-тээ бичжээ. “Өндөр албаны дарга нар лаборатори шалгаж явна” гэж нэг хэрэглэгч бичсэн бол заанууд үзүүлэх гэж ирсэн байж болзошгүй хэмээн өөр нэг хэрэглэгч таамаглажээ.
Сүүлийн жилүүдэд Энэтхэгт заануудын дайралт нэмэгдэж, 1500 хүн амиа алджээ. Тус улсын зарим иргэд дээрх үйл явдлыг ноцтой асуудлын гэрч гэж үзсэн байна. Заануудын идээшилдэг газар үгүй болж, хүмүүс рүү дайрах нь ихэссэн. Тиймээс ойн нутаг дэвсгэрийг хамгаалж, заануудыг шилжилт хөдөлгөөнд зам гаргаж өгөх нь чухал гэжээ.
Энэтхэгийн Засгийн газрын мэдээлснээр, сүүлийн 3 жилийн дотор 1500 хүн зааны халдлагын хохирогчид болж, нутгийн иргэд 300 зааныг устгасан аж.
Эх сурвалж: focus.ua
Орчуулагч: Марта