Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

2022 оны 09-р сарын 07-ны 20 цагаас 09-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар их төлөв цэлмэг. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 22-27 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн