Солонгосын Samsung корпораци ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өөрчилснөөс болоод нийлүүлэгчид нь асуудалд орж эхэлснийг Солонгосын ETNews хэвлэл мэдээлэв.
Сэтгүүлчид Samsung-т ухаалаг гар утасны эд анги нийлүүлдэг хэд хэдэн компанийн эх сурвалжаас эш татсан байна. Тухайлбал, нэг нийлүүлэгч нь гол захиалагчдадаа зориулсан эд ангийн үйлдвэрлэлээ бууруулах, үйлдвэрээ сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа хаахаас өөр аргагүй болсон гэнэ. Өөр нэгэн фирм COVID-19 цар тахлаас хойш анх удаа Samsung-т зориулсан оптик эд ангиа хоёр дахин бууруулсан байна.
Өөрөөр хэлбэл камерын модуль үйлдвэрлэгч хэдэн компаниас бусад IT-ийн аварга компанийн ихэнх нийлүүлэгчид үйлдвэрлэлээ багасгахаас өөр аргагүй божээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр эрэлт буурсантай холбоотой гэж мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээллээр Samsung оны 3-р улирлын турш захиалгаа бууруулсан гэнэ. “Энэ үед компанийн түншүүд ихэвчлэн өндөр ачаалалтай байдаг. Гэвч энэ онд тийм зүйл болсонгүй” хэмээн бичжээ. Гэхдээ байдал 2022 оны төгсгөлөөр сайнаар эргэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.
Samsung 2022 онд зах зээл дээр 260 сая ухаалаг гар утас нийлүүлсэн гэж 8 сарын дундуур мэдэлсэн юм.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулагч: Марта