Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон. Тэгвэл энэ дагуу энэ сарын 8-наас эхлэн 11, 17, 18, 22, 25, 29-ний өдрүүдэд Улаанбаатараас Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ.
Зорчигч Гуанжоу хотын нислэгийн хүлээх хуудсанд www.miat.com цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэх ба бүртгүүлсэн дэс дарааллаар тийз худалдан авна.
Нислэгийн өдрүүдийг сонгохдоо бүртгүүлсэн дарааллаар сонгож нислэгийн тийз бичнэ.
• Хувийн мэдээлэл өөрчлөх боломжгүй.
• Мэдээллийн үнэн зөвийг зорчигч хариуцна.
• Хүлээх хуудас нэг удаагийн хандалтаар 9 хүртэл хүн хамт бүртгэх боломжтой хэрэв 10 болон түүнээс дээш тооны хүн бүртгүүлэх бол дахин хандалт хийж тус тусад нь бүртгүүлнэ.
• Суудал эзлэхгүй 24 хүртэл сартай нярай хүүхдийн мэдээлэл оруулах шаардлагагүй, суудал захиалгын үед нэмж бүртгэнэ.
• Визний мэдээлэл байхгүй бол хүлээх хуудсанд бүртгэх боломжгүй.