Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн 1 дүгээр гудамжны задгай хэмээх хаягт оршин суугч 28 настай эмэгтэй М нь есдүгээр сарын 1-ний 22:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар есдүгээр сарын 4-ний 14:10 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг 5-ны 06:00 цагаас эхлүүлжээ.
Эрлийг тус сумын Баянгол, Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 10 км-ын тойрогт зохион байгуулж, 11:40 цагт гэрээс нь хойд зүгт 3 км-ын зайд эзэнгүй айлын хашаанд байсныг эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.