Осол болсон Фүкүшима атомын цахилгаан станцын дэргэд орших Фүтаба сууринд аж төрж байсан иргэдийг 11 жилийн дараа анх удаа гэртээ харихыг зөвшөөрчээ. Энэ суурин нь хүн амыг нүүлгэн шилжүүлэх тухай зарлигийг цуцалсан хамгийн сүүлчийн суурин газар болсон юм. Бүсийн 80% нь буцаж очихгүй байвал зохих бүсэд саяхныг болтол тооцогдож байсан аж. Цацрагийн түвшин харьцангуй бага байсан учир 2020 оны 3 сараас эхлэн хүмүүсийг зүүн хойд бүсэд аялж болох ч амьдрахгүй байхыг зөвлөж байжээ.
Гэхдээ Японы социологичдын өнгөрсөн онд явуулсан санал асуулгаар нутгийн иргэдийн 60 гаруй хувь нь Фүтабад буцаж очих төлөвлөгөөгүй байна.
“Фүкүшима”-гийн ослоос өмнө Фүтабад 7000 хүн аж төрж байсан. Харин ослоос хойш суурин бараг “сүнстэй” газар болон хувирч, эзгүйрч хоосорсон гудамж, хаягдаж зэвэрсэн автомашин, нурсан дээвэртэй байшингийн зургууд л энд тэнд үзэгдэх болжээ.
Суурингийн 80 гаруй хувьд нь цацрагийн түвшин өндөр байгаа юм. Нутгийн иргэд сууринг хэзээ бүрэн цэвэрлэж дуусах талаар тодорхой хариулт өгч чадахгүй байгаа ч 2030 он гэхэд Фүтабад 2000 хүн амьдарна гэсэн тооцоо гаргажээ.
Японы Засгийн газрын нэгэн албан хаагч Japan Times-т мэдээлэх үеэрээ Фүтаба болон Окүма суурингийн иргэдийг 2025-2026 он гэхэд нутагтаа буцаж болно гэжээ. Ээ хугацаанд бүх дэд бүтцийг нь засаж янзалж дуусгахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эргэн сануулахад Японы зүүн эрэгт 2021 оны 3 сарын 11-нд цүнамигаас болоод 9 баллын магнитудтай газар хөдөлсөн юм. “Фүкүшима”-гийн хонгил болон цахилгаан үүсгүүрүүд нь усанд автсан аж. Үүний улмаас 6 реакторын 3-ынх нь цөмийн түлш халж, хайлсан аж. Үүний уршгаар устөрөгч хуримтлагдаж, эрчим хүчний гурван блокт дэлбэрэлт болжээ. Агаарт цацраг идэвхт элементүүд цацагдаж, 160 мянга гаруй хүн ослын дараа хотоо орхисон байна. Энэ явдлыг 1986 онд гарсан Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослоос хойших хамгийн ноцтой осолд тооцож байна.
Анхандаа Фүкүшимад тариалсан бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглож байсан бол 2019 онд Европын холбоо импортын журмаа хөнгөвчилж, Их Британи улс Фүкүшимагаас экспортлох хүнсний бүтээгдэхүүний хязгаарлалтаа цуцалжээ. Фүкүшимагийн ойролцоо ургуулсан хүнсийг 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмаар олимпийн тосгонд хүртэл түгээж байсан юм.
Гэхдээ осол гарсан бүсийн зарим хэсэгт шилмүүст модны өргөс тэгш бус ургах, зарим хэсэг нь алга болох зэрэг хачин үзэгдлүүд гарсаар байгааг эрдэмтэд илрүүлсэн аж.
Эх сурвалж: focus.ua
Орчуулагч: Марта