Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой авлига авсан байж болзошгүй гэх асуудлаар сэтгүүлч Будрагчаа удаа дараа мэдээлэл бэлтгэн олон нийтэд түгээж буй. Уг мэдээллийнхээ мөрөөр Ж.Соронзон захирлаас тайлбар авах гэж очихдоо зодуулсан тухай ч мэдээлэл хийж, уг сургуулийн асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

Нийгэмд үүсээд олон нийтийн анхаарлыг татаад байгаа асуудалтай холбоотойгоор Ж.Соронзон захирал тайлбар хийхдээ сэтгүүлчийн хувийн амьдрал руу халдсан, тухайн сэтгүүлчийг ядуу, дорой, архичин эцэг эхтэй гэх мэтээр мэдэгдэл хийсэн нь олны эгдүүцлийг төрүүлж, шүүмжлэл дагуулаад байна. Энэ асуудалтай холбоотойгоор сошиалд иргэд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа бөгөөд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан твиттер хуудсанд ийнхүү жиргэжээ.

Тэрбээр “Сурган хүмүүжүүлэгч хүн ийм ёс зүйгүй, бүдүүлэг, дээрэнгүй байж болохгүй. Сайн менежер байж болно. Хууль хяналтынхны сайн хамгаалалттай байж болно. Одоо болно. Энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, УЗ-д нь хүргүүлнэ. Үнэхээр игзаар хүрч байна” гэжээ.

By updown

One thought on “Ж.Соронзон захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын талд нь хүргүүлнэ гэж БШУ-ын сайд жиргэв”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн