УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид өөрсдөө шударга ёсны хувьсгал нэрээр жагсаал цуглаан зохион байгуулж төрийн эрх мэдэлд хүрчхээд төв талбайд гарч үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ цагдан хорьж, дарамталж болохгүй. Тэр бол дэндүү хүн чанаргүй асуудал болно. Тиймээс хүчний байгууллага иргэдийн аль нь хууль зөрчсөнийг тогтоох хэрэгтэй байна. Энэ асуудлаар дүгнэлт гаргуулахаар Хүний эрхийн комисст хандлаа” гэжээ.