Танд дараах дүр зураглал танил санагдаж байна? Та шөнө дунд утсаа үзэн эргэлдэж, дэлгэц нь сэргэх үед гэнэт хурц гэрэлд цохиулна. Харанхуйгаас гэрэл рүү огцом шилжих нь бидний мэдрэхүйг бага зэрэг цочроож болох тул утсыг бүдэг горимд оруулах нь бидний нүдийг илүү сайн хамгаалж чадах уу?
Ухаалаг утасны харанхуй горимын тохиргоо нь цайвар дэвсгэр дээрх хар текстийг харахын оронд үүнийг өөрчилж, бараан дэвсгэр дээр цагаан текстээр солино. Vision Center-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү өнгө солих нь дэлгэцийн хурц гэрлийг багасгах, цэнхэр гэрлийн нөлөөллийг бууруулахад тусална. Цэнхэр гэрэл нь нүдний ядаргаа, хуурай нүд, нойрны асуудалтай холбоотой байдаг тул энэ нь бидний цаашдын хараанд ашигтай байж болох юм.
Гэсэн хэдий ч, доктор Брайн М.ДеБрофф харанхуй горимын хэрэглэгчид цэнхэр гэрэлтэй холбоотой гаж нөлөөг даван туулдаггүй байх магадлалтай гэж мэдэгджээ.
Харанхуй горимд бүгдэд ашигтай бус
Харанхуйн горим нь суурь дэвсгэр ба текст хоорондыг илүү тодруулж өгч, унших зүйлийг илүү тод болгодог. Гэвч зарим хүмүүст харанхуйн горим нь уншихад саад болдог.
All About Vision-ы шинжээчдийн тайлбарласнаар, бид харанхуй дэлгэц ширтэхэд хүүхэн хараа томордог гэнэ. Тод гэрэлд хүүхэн хараа нарийсаж, илүү хурц болдог. Бүдэг гэрэлтүүлэгт мөн жижиг деталиудыг тодруулан харах нь буурдаг.
Астигматизм эсвэл ойрын харалган гэж оношлогдсон хүмүүст харанхуй горим хүндрэлтэй байж болно. Ийм өвчтэй хүмүүс гэрэл гэгээнд өртөмтгий байдаг бөгөөд цаад нь үсэг бүдгэрч магадгүй. Тэдэнд бага гэрлийн горим эсвэл цэнхэр гэрлийн шүүлтүүрийн горимд хамгийн тохиромжтой.
Тиймээс зарим хэрэглэгчдийн хувьд харанхуй горим нь нүдэнд илүү хялбар байж болох ч нүдний ядаргаа эсвэл цэнхэр гэрлийн нөлөөллийг үр дүнтэй бууруулах өөр аргууд байдаг. Харааны төвөөс биеийн чийгшлийг хадгалахын тулд өдөр бүр их хэмжээний шингэн уухыг зөвлөж байна.
Үүнтэй адилаар жоргүй зардаг нүдний дусаалга нь нүдийг тань тослоход тусалдаг. Мөн 20 минут тутамд 20 секундын турш дэлгэцийн завсарлага авч үзээрэй. Үүнээс гадна унтаж байхдаа утсаа өөр өрөөнд үлдээх, унтахаас хоёр цагийн өмнө гүйлгэхийг хязгаарлах зэрэг орно.
Эх сурвалж: lifter.com.ua