Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын олсон хөөрөг, эзэндээ буцжээ

2022-09-05 17:351min1
305367391_2160869504086367_8963068564688133671_n

Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхдүүдийнхээ бэлтгэлийг хийж яваад хөөрөг олсон тухайгаа цахим хуудсандаа бичиж, эзэн нь холбогдож авахыг хүссэн байдаг. Тэгвэл Хөдөлмөрийн баатар өнөөдөр тухайн хөөргийг эзэнд нь өгсөн байна. Энэ тухайгаа цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр “За манайхаан хөөрөгний эзэн хэдэн өдөр холбогдсон бөгөөд даалингаа зүсэлж хэлж зургаар баталгаажсан болохоор, Эзэнд нь Эдийг буцаан өглөө.
Ах хүү тэр өглөө Зайсан өөд надаас өмнө алхсан бөгөөд хөөргөө хүнд үзүүлэхээр хармаалж явсан юм байна.
Даанч үзүүлчихээд юм ярьж сууж байгаад орхиод боссон сандал дээр би сууж таарсан байдаг шүү.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Мөнхдалайн Бат-Ирээдүй гэдэг хүн байна.
Ах хөөргөө зараад тодорхой хувийг надад өгье гэхээр сайн санааны хандивт нэгдээд хэн нэгэнд тус болоорой гээд сайн сайхныг ерөөгөөд хөөргийг нь өглөө.
Аварга дүүдээ баярлалаа гээд Баянхонгор аймгаар хамтдаа аялах урилга хүлээн авлаа.
Ахтай холбогдож хөөргийг нь сонирхох хүн байвал
99129569 холбогдоорой гэнэ шүү. Найзуудаа
Сайн зүйлс бүхэн дэлгэрэх болтугай.” гэжээ.

Б.Ирээдүй

1 сэтгэгдэлтэй

  • zochin

    2022-09-06 11:10 at 11:10

    hudlaa ooriigoo reklamlaad bgaa yum bishvv

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй