Хятадын эрх баригчид гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах ажлын хүрээнд Төвөд иргэдийн ДНК-ын шинжилгээний дээжийг цуглуулж байгааг хүний эрхийг хамгаалагчид хурцаар шүүмжиллээ.
Ингэхдээ эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр цэцэрлэгийн насны хүүхдүүдээс хүртэл тус шинжилгээг авч байгааг “Human Rights Watch” байгууллагаас даваа гарагт танилцуулсан тайланд дурдлаа.
Энгийн иргэдийн дунд цагдаагийн системийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа “Гурван агуу” нэртэй кампанит ажиллагааны хүрээнд 2019 оноос хойш ДНК-ын мэдээллийг цуглуулж эхэлсэн аж. Энэ хүрээнд ДНК-ын мэдээллийн санг байгуулах засгийн газрын тендерийг 2019 онд 2 удаа зарласанг тайланд дурджээ.
Эх сурвалж: Eagle.mn