Хулан агнаж худалдан борлуулж байсан этгээдийг илрүүлжээ

2022-09-05 16:531min0
hulan

Энэ оны есдүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус суманд оршин суух 40 настай эрэгтэй “Э” нь ховордсон амьтан болох нэг тооны хуланг агнажээ.

Улмаар энэ оны есдүгээр сарын 02-ны өдөр Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Дээрх үйлдэлд Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй