Хууль зүй, дотоод хэрийн сайд Х.Нямбаатар түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, ЗГ нэг шинэ гишүүнтэй болсон. Түгжрэл гэдэг бол зөвхөн импортын машиныг л хориглох эсвэл, дугаарыг хязгаарлах ч гэдэг юм уу ийм байдлаар шийдэгдэх асуудал биш. Энэ 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын тавдугаар ерөнхий төлөвлөгөөг хйи явцад УБ хотыг 80 мянга гаруй автомашинтай байна гэж автозамын зураг зурагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар хотын замын хөдөлгөөнд 615 мянга гаруй машин оролцож ямар нөхцөл байдалтай байгааг бүгд мэдэж байгаа.
Түгжрэлийг бууруулах гэдэг бол маш олон ажлуудын нийлбэр цогцоор шийдэгдэх ёстой. Нэгдүгээрт Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжин суурьших хөдөлгөөнийг төр засгийн бодлогоор дэмжиж татвар бууруулах гэх мэт мотивацуудыг хийж нутаг орон руугаа шилжих хандлагыг бий болгох ёстой.
Өнөөдөр НИТХ дээр нэр бүхий төлөөлөлгч нар тогтоолын төсөл боловсруулж, санаачилж байгаа гэж сонссон. Нэгдүгээрт буруу хүрдтэй машиныг тодорхой он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар иргэдээс санал асуулга явуулах төсөл боловсруулж байгаа юм билээ.
Тэр болтол бид цаашид тойрог хурдны зам, метро, LRT гэх мэт цогц арга хэмжээг олон нийтээр шийдүүлэх ёстой гэдэг л байр суурьтай байна” гэлээ.