Японы Атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс “Сургагч багш бэлтгэх” сургалтыг “Реактор инженер”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Ослын бэлэн байдал” сэдвээр Япон Улсад зохион байгуулж, Индонез, Малайз, Филиппин, Казахстан, Турк, Саудын Араб, Монгол зэрэг 10 гаруй орны багш, судлаачид, мэргэжлийн албан хаагчдыг хамруулдаг билээ.
Манай улс тус сургалтад 2012 оноос эхлэн үндэсний хүний нөөцийг хамруулж бэлтгэж ирсэн.
Энэ жилийн уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд манай улсад байгуулагдлаа.
Эдгээр мэргэжлийн сургалтуудын үр дүн, агуулга, хэрэгцээ шаардлага, цаашид анхаарах асуудлын талаар талууд жил бүр уулзаж, санал солилцдог.
Уулзалтаар хоёр орны цөмийн энергийн салбарын өнөөгийн байдал, мэргэжлийн сургалтуудын агуулга, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хүний нөөцийг хөгжүүлэх талаар хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Цөмийн энергийн комисс