Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна. Өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг авсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулна. Ингэж эрүүл, зөв тогтолцоо бий болно.
Манай улсын өнөөгийн академик тогтолцоо бол маш буруу тогтолцоо. Үүнийг шинэчлэх ёстой. Энэ бол БНХАУ, ОХУ-д л байгаа социализмын үеийн тогтолцоо юм. Тиймээс шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтайгаа хамтарсан сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Бид үүнийг хэрэгжүүлж эхэлсэн. АШУҮИС дэр эрүүл мэндийн хүрээлэнгүүд, Япон-Монголын эмнэлгийг нь нэгтгэсэн. Ийнхүү Монгол Улсад их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан. Анагаахын их сургуулийн багш нь эмнэлгийн эрхлэгч хийж байгаа. Ингэж эрдэм шинжилгээ, их дээд сургууль хамтарч чадах нь зүй” гэв.