Майамигийн захиргаа Украин руу илгээх зэвсгүүдийг иргэдээсээ худалдан авч эхэлжээ

Америкийн Майами хотын захиргаа Украин руу илгээх зэвсгүүдийг хүн амаасаа худалдан авч байна.
“Цугларсан бүх зэвсгийг Украин руу илгээж мөн гудамжаа зэвсгээс давхар цэвэрлэчихнэ” хэмээн Twitter-т жиргэжээ.
Дээрх мэдэгдэлд худалдааны нөхцөлийг ил болгосон аж. Гар бууг л гэхэд 50 долларын бэлгийн картаар сольж болох бол шувууны буу, винтов бууг 100 доллароор, .223, 5,56×45 мм буюу 7,62 мм калибрыг 150 доллароор солилцох боломжтой гэнэ.
Эх сурвалж:Rg.ru